Dark Light
Нийгэм | 2026-06-16

ДҮҮЖИН ТЭЭВРИЙН ЗЭЭЛИЙГ ТӨСӨЛ АШИГЛАЛТАД ОРСНООС ХОЙШ 12 ДАХЬ ЖИЛЭЭС ТӨЛНӨ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
“Дүүжин замын тээвэр” төсөл нь Яармагийн Арцатаас Хархорины Өнөр хороолол чиглэлд нийт 4.2 км зам дагуу баригдаж байна. Барилга угсралтын ажил нь 2025 оны гуравдугаар сарын 10-ны өдрөөс эхэлсэн бол өнөөдрийн байдлаар нийт гүйцэтгэл 75 орчим хувьд хүрчээ. Ган татлага татах ажил, сүвлэгээ зэрэг инженерийн нарийн гүйцэтгэлийн ажлууд нь дуусаж, 2 буудлын барилга болон гараашны барилгын ажлууд үргэлжилж байна.
Дүүжин замын тээвэр төслийн санхүүжилт нь БНФУ-ын Засгийн Газрын 60.7 сая еврогийн нэн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй. Уг зээлийн хугацаа 40 жил бөгөөд зээлийн хүү нь нэг жилийн 0.0076 хувь юм байна. Төсөл ашиглалтад орсноос хойш 12 дахь жилээс зээлийг төлнө. Энэ зээл нь бусад олон улсын зээлүүдтэй харьцуулахад хамгийн өртөг багатай бөгөөд энэ нь зээлийн үндсэн төлбөрөөс 2035 он хүртэл чөлөөлөгдөж байгаа гэсэн үг аж. “Дүүжин замын тээвэр” төслийг Францын Пома группийн инженер, мэргэжилтнүүд, “Моннис инженеринг” ХХК болон "Цагаан уран хийц" ХХК-ийн баг хамтран гүйцэтгэж байгаа бөгөөд, “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ болон "Максимал" ХХК захиалагчийн хяналтыг тавин ажилладаг байна.
Дүүжин замын тээврийн төсөл ашиглалтад орсноор нийтийн тээврийн хүртээмж нэмэгдэж, хотын төв болон шинэ суурьшлын бүсүүдийг шууд холбох боломж бүрдэх юм. Мөн авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулж, тухайн бүсийн замын хөдөлгөөний дундаж хурдыг 4 хувиар нэмэгдүүлэх тооцоо гарсан байна. Үүнээс гадна агаарын бохирдол, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, хот байгуулалтын зохистой хөгжлийг дэмжих, аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн бий болгох зэрэг олон талын үр өгөөжтэй төсөл юм.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.13-15
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19, 20
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19-21
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16