Dark Light
Нийгэм | 2026-06-16

“НҮҮДЭЛЧИН ОТОГ” АРГА ХЭМЖЭЭ БОЛЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Отгонтэнгэр хайрхны тэнгэрийг тахих төрийн тахилгын ёслолын үеэр үргэлжлэх “Нүүдэлчин отог” арга хэмжээний хүрээнд:

  • Үндэсний сурын харваа,
  • Үндэсний шагайн харваа,
  • Уламжлалт мал аж ахуй, ёс заншилтай танилцах,
  • Монгол Улсын уран хатгамалч Б.Мөнхтуяагийн гэр үзэсгэлэн,
  • Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үзэсгэлэн худалдаа,
  • Морь тэмээ унуулах үйлчилгээ,
  • Уран зураг худалдаа, фото зураг авах үйлчилгээ,
  • “Отхан” язгуур урлагийн тоглолт,
  • Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчдын тоглолт зэрэг арга хэмжээнүүд багтаж байна.
Үндэсний сурын харваанд Улаанбаатар, Эрдэнэт, Дархан, Өвөрхангай, Дархан-Уул, Орхон, Өмнөговь, Говь-Алтай, Ховд аймгийн 88 харваач цуваа харваа төрлөөр цэц мэргэнээ сорьж байна.
Харин Үндэсний шагайн харваанд багийн харваа төрлөөр 20 багийн 160 харваач цэц мэргэнээ сорьж байна.

Эх сурвалж | Завхан аймгийн Засаг даргын Тамгын газар
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00