Отгонтэнгэр хайрхны тахилгын үеэр “хүүхэд хамгааллын өргөө” ажиллуулж байна.
Завхан аймгийн Гэр бүл хүүхэд хамгааллын газраас “ Хүүхэд хамгааллын өргөө”, "Эх хүүхдийн өргөө"-г тахилгын үеэр ажиллуулж байна. Хүүхдэд тухтай орчин бүрдүүлж, нас насны онцлогт тохирсон тоглоомоор тоглуулах, унтуулж амруулах, үйлчилгээг үзүүлж байна. Хүүхдүүд гэр бүлтэйгээ болон ГБХХГ-ын мэргэжилтнүүдийн хамт 2 гэр өргөөнд амарч, тоглож наадах боломжтой юм.
Ээж, аав, асран хамгаалагч түр хугацаанд хүүхдүүдээ тус гэрүүдэд үлдээж, тахилгын үйл ажиллагаандаа оролцож байна.
АДМИН







Нийгэм








