Монгол, Австрийн Эдийн засгийн хамтын ажиллагааны хамтарсан комиссын 9 дүгээр хуралдаан 2026 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан билээ.
Тус хуралдааны хүрээнд Австрийн эмнэлгийн тоног төхөөрөмж, сэргээгдэх эрчим хүч, жижиг, дунд оврын усан цахилгаан станцын технологи, театр, урлагийн байгууламжийн автоматжуулсан систем, төмөр замын дэд бүтцийн инженерчлэл, уул уурхай, эрдэс баялгийн судалгаа шинжилгээ, инновацын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудын төлөөлөгчдийг өнөөдөр (2026 оны 6 дугаар сарын 16-ны өдөр) Эдийн засаг, хөгжлийн яаманд хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Монгол Улсад бизнес эрхлэх орчин, хөрөнгө оруулалтын боломж, Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, түүнчлэн хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдийн талаар танилцууллаа.
Үргэлжлүүлэн Австрийн компаниудын төлөөлөгчид байгууллагынхаа үйл ажиллагаа, туршлага, хэрэгжүүлсэн төслүүдийн талаар мэдээлэл өгч, цаашид хамтран ажиллах боломжит чиглэлүүдийн талаар санал солилцов.
Австрийн AME International, Amex Healthcare, Getzner Werkstoffe, GUGLER Water Turbines, Montanuniversität Leoben Forschungs- und Infrastruktur, Odelga Med Engineering, Waagner-Biro Austria Stage Systems зэрэг компанийн төлөөлөл эдгээр өдрүүдэд Монгол Улсад ажиллаж байна.

АДМИН







Нийгэм








