Dark Light
Нийгэм | 2026-06-16

ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЛИЙН ЛАВЛАГАА ЛАБОРАТОРИЙГ НЭЭВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Эм, эмнэлгийн хэрэгслийн үндэсний лавлагаа лабораторийн нээлтийн ёслол өнөөдөр /2026.06.16/ болж, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал оролцож, үг хэллээ.
Тэрбээр, "Хэдэн жилийн өмнө би “Монголд эмчийн чадвар биш эмийн чанар дутагдаж байна” гэж УИХ-ын индэр дээрээс хэлж байв.
УИХ-ын гишүүний хувьд Хүний эмийн чанар, хуурамч болон стандарт бус эмийн үйлдвэрлэл, нийлүүлэлтийн асуудлаар хянан шалгах түр хороог санаачлан байгуулж ажилласны дотор эмийн үндэсний лавлагаа лабораторийг чадавхжуулах асуудал багтсан.
Бидний нээлтийг нь хийж буй энэхүү лаборатори нь Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банк, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын үр дүнтэй хамтын ажиллагааны тод жишээ юм" хэмээлээ.
Үндэсний лавлагаа лаборатори ашиглалтад орсноор,
  • Хүчин чадал нэмэгдэж, жилд 4000–5000 дээжид шинжилгээ хийнэ
  • Иргэдэд хүрч буй эм, эмнэлгийн хэрэгсэл чанаржлаа
  • Хяналт, шинжилгээний чадавхыг олон улсын түвшинд хүргэв
  • Орчин үеийн багаж, тоног төхөөрөмж, дэвшилтэт системүүдийг үе шаттайгаар нэвтрүүллээ
  • Мэргэжилтнүүдийг чадавхжуулж эхэллээ
  • Олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөх лаборатори болгон хөгжүүлэх эхлэл тавигдав
  • Эмийн чанарын хяналтыг дэлхийн шилдэг стандартад нийцүүллээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.13-15
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19, 20
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19-21
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16