Dark Light
Нийгэм | 2026-06-16

АРА КОМПЛЕКСТ ГАМШГААС ХАМГААЛАХ СУРГУУЛИЛТ ХИЙЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Шадар сайдын баталсан хуваарийн дагуу ОБЕГ-аас Архангай аймгийн орон нутгийн онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, сайн дурынхан, хуулийн этгээдүүдийн гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал тэдгээрийн харилцан ажиллагаа сэдэвт иж бүрэн сургуулилт боллоо.
Архангайчууд гамшгаас хамгаалах иж бүрэн тактикийн сургуулилтыг АРА комплекст зохион байгуулсан байна. Энэ сургуулилтаар гамшгийн үеийн бэлэн байдал, харилцан ажиллагаа, хариу арга хэмжээний чадавхыг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан гэж албаныхан үзэж байна. 
 
Энэ талаар тус аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид “Энхийн цагт сургууль, бэлтгэлийг хэрхэн сайн хийнэ гамшиг ослын үед төдий чинээ эрсдэл багатай даван туулна. Тийм учраас эрсдэлийг бууруулах зорилгоор энэ арга хэмжээг зохион байгууллаа. Сургуулилтыг амжилттай зохион байгуулахад хүчин зүтгэсэн бүх байгууллага, алба хаагчид, АРА фестивалийн хамт олон, иргэддээ чин сэтгэлийн талархал илэрхийлье" гэлээ.
 
Сургуулилтад төрийн болон төрийн бус 14 байгууллагын 200 гаруй хүн 27 техник хэрэгсэлтэй оролцож, гамшгийн үеийн хариу арга хэмжээ, хамтын ажиллагаа, шуурхай удирдлагын зохион байгуулалтыг дээшлүүллээ. Мөн нүүлгэн шилжүүлэлт, хуарангийн зохион байгуулалтын дадлагад 3200 гаруй иргэнийг хамруулж, гамшгийн үед иргэдийг аюулгүй бүсэд нүүлгэн шилжүүлэх, эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх, мэдээлэл зөвлөгөө, сэтгэл зүйн зөвлөгөө зэргийг газар дээр нь туршсан байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.13-15
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19, 20
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19-21
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16