Монголын кино урлаг, дэлгэцийн бүтээлийн салбарт нэгэн шинэ алхам хийгдэж, "Монголын дэлгэцийн найруулагчдын холбоо" албан ёсоор байгуулагдлаа.
Тус холбоо нь салбарын хөгжлийг дэмжих, найруулагчдын эрх ашгийг хамгаалах болон хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой бөгөөд удирдлагын баг, бүтэц зохион байгуулалтаа дараах байдлаар томилжээ. Тус холбооны тэргүүнээр найруулагч Д.Галбаяр, Гүйцэтгэх захиралаар найруулагч Б.Оюунгэрэл нарыг томилов.
Тус холбооны бодлого, үйл ажиллагааг чиглүүлэх Удирдах зөвлөлд Монголын кино урлагийн салбарт өөрийн гэсэн орон зай, бүтээлүүдээрээ танигдсан дараах 9 найруулагч сонгогдсон байна.
-
Найруулагч П.Дэлгэрбаяр
-
Найруулагч Б.Гарамханд
-
Найруулагч Д.Галбаяр
-
Найруулагч Б.Тамир
-
Найруулагч С.Мягмар
-
Найруулагч О.Урантуяа
-
Найруулагч Ч.Жавхлантөгс
-
Найруулагч Д.Түвшинбаяр
-
Найруулагч М.Наранбаатар
"Монголын дэлгэцийн найруулагчдын холбоо"-ноос тун удахгүй албан ёсны гишүүнчлэлээ зарлахаар төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд дэлгэцийн уран бүтээлчид, найруулагчдыг эгнээндээ нэгдэхийг уриаллаа.







Нийгэм








