Dark Light
Нийгэм | 2026-06-17

ГАРЦААР ГАРЧ БАЙСАН 2 ХҮНИЙГ МӨРГӨЖ ГЭМТЭЭЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Цагдаагийн байгууллагад энэ оны 06 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт "Автомашин хүн мөргөчихөө" гэх дуудлага мэдээлэл ирснийг шалгахад Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийн жолооч явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан 39 настай иргэн болон 2 настай хүүхдийг мөргөж гэмтээсэн хэрэгт Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэст шалгалтын ажиллагааг явуулж байна. 
Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх хэсэгт "Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө" гэж заасан байдаг. 
Иймд жолооч та замын хөдөлгөөнд оролцохдоо хариуцлагатай байж, замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, явган хүний гарц руу дөхөх үедээ хурдаа хасаж, давуу эрх бүхий явган зорчигчдод зам тавьж өгөх үүрэгтэйг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.13-15
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19, 20
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19-21
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16