Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдээс зохион байгуулж буй “Бурхан багшийн зарлигийн цоморлог Ганжуур эрдэнэ” эрдэм шинжилгээний хурал амжилттай үргэлжилж байна. Энэхүү хурал нь Бурхан багшийн айлдсан номын их өв болох Ганжуурын судлал, түүний утга агуулга, уламжлал, түүхэн үнэ цэнийг олон талаас нь шинжлэн хэлэлцэж буйгаараа онцлог юм.
Хурлын үеэр эрдэмтэн судлаачид, лам хуврагууд дараах чухал сэдвүүдээр илтгэл хэлэлцүүлж байна. Үүнд:
- Төвөд Ганжуурын бүтэц хийгээд орчуулагдсан байдлыг шинжлэхүй;
- Бурханы шашны Наландрын уламжлал дахь “эш лүн” хэмээх утгын тухайд;
- Дахин сэргэсэн Гандантэгчэнлин хийд дэх Ганжуурын эш лүн 1944-1990 он"
- Ганжуурын жүд уламжлал, Ганжуурын бар хэвлэлийн судалгаа, Ганжуур судлалын тойм, ирээдүйн чиг хандлага зэрэг өргөн хүрээтэй сэдвүүдийг хэлэлцэж байна.


АДМИН







Нийгэм







