Dark Light
Нийгэм | 2026-06-17

“ТЭРГҮҮН БОГД ДЭВЖЭЭ”-НИЙ БӨХЧҮҮД АЛБА ХААГЧИДТАЙ УУЛЗАВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн хугацаат цэргийн алба хаагчдын эх оронч үзэл төлөвшүүлэх, бие бялдар, ёс зүйн хүмүүжил, сэтгэл зүйн дэмжлэгийг нэмэгдүүлэх зорилгоор үндэсний бөхийн “Тэргүүн Богд” дэвжээний бөхчүүдийг урьж, өглөөний цайны уулзалт, чөлөөт ярилцлагыг зохион байгууллаа.

Уулзалтын үеэр бөхчүүд өөрсдийн спортын замнал, сахилга бат, тэсвэр хатуужил, зорилгодоо үнэнч байх үзэл баримтлалын талаар туршлагаасаа хуваалцаж, хугацаат цэргийн алба хаагчдын сонирхсон асуултад нээлттэй хариулан, амьдралын үнэт зөвлөгөө өгсөн юм.

Мөн үндэсний бөх, цэргийн албаны нийтлэг үнэт зүйл болох эх оронч үзэл, эв нэгдэл, хүндлэл, хариуцлагын талаар санал солилцож, залуу дайчдад урам зориг, итгэл өгсөн үр өгөөжтэй уулзалт боллоо.

Энэхүү арга хэмжээ нь алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхийн зэрэгцээ тэдний ёс суртахуун, төлөвшил, хамт олонч уур амьсгалыг бэхжүүлэхэд чиглэсэн ач холбогдолтой ажил болсон юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.13-15
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19, 20
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19-21
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16