Dark Light
Нийгэм | 2026-06-17

ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Дотоодын цэргийн байгууллагад 2026 оны нэгдүгээр ээлжийн татлагаар татагдан ирж, цэргийн анхан шатны бэлтгэл эзэмшүүлэх сургалтад хамрагдсан хугацаат цэргийн алба хаагчдын "Цэргийн тангараг өргөх ёслолын арга хэмжээ" өнөөдөр (2026.06.17) Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх Дотоодын цэргийн хүндэтгэлийн хөшөө, цогцолборт зохион байгуулагдлаа.
Тангараг өргөх ёслолын арга хэмжээнд дайчин уламжлал, алдар гавьяаны илэрхийлэл бөгөөд бие бүрэлдэхүүний эрхэмлэн дээдлэх ариун шүтээн, золбоо хийморийн бэлгэдэл болсон Байлдааны тугийг хүндэтгэн залж, цэргийн тангараг өргөх ёслолын ажиллагаа эхэлсэн юм.
Энэхүү үйл ажиллагаанд Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд, Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа Н.Лхагвасайхан, Цагдаагийн ерөнхий газрын Захиргааны Удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа П.Батбаатар, Нийслэлийн цэргийн штабын дарга, хурандаа Г.Ялалт, Дотоодын штабын Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Х.Наранбаатар болон штабын даргын зөвлөлийн гишүүд, тангараг өргөх хугацаат цэргийн алба хаагчид, ахмад ажилтан, алба хаагчид, ар гэрийн төлөөлөл болох 1500 гаруй хүн оролцсон юм.
Арга хэмжээний хүрээнд шинэхэн дайчид 1 сарын хугацаанд бэлтгэсэн гардан тулаан, зэвсэгтэй, зэвсэггүй жагсаалын үзүүлэх тоглолт, урлагийн тоглолтыг үзүүлж, цэрэг эх оронч хүмүүжил, цэргийн эрдэмд хэрхэн суралцаж буйгаа дарга захирагч, ар гэрийнхэндээ сонирхууллаа.
Цэргийн тангараг нь цэргийн албан хаагчийн эх орон, төр, ард түмнийхээ өмнө өргөсөн андгай бөгөөд Монгол Улсаа батлан хамгаалах асар их үнэ цэн, үүрэг, хариуцлага хүлээлгэсэн итгэл найдвар бөгөөд цэргийн албанаас өөрийгөө олж таних, алсын хараа ирээдүйгээ тодорхойлох, эх оронч үзлээр төлөвших, тэсвэр хатуужилтай болох олон эрхэм чанарыг эзэмших юм.
Дотоодын цэргийн байгууллагад алба хааж буй хугацаат цэргийн алба хаагчдыг алба хаах хугацаанд нь мэргэжил олгож, цагдаа, дотоодын цэргийн алба хаагчаар бэлтгэх, мөн нийгэмд эрэлттэй мэргэжлээс сонгон эзэмшүүлж, мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх, жолоодох эрх олгох сургалтад хамруулан А,B ангиллын жолооны үнэмлэх олгуулан залуу үеийнхний ажил, амьдралын гарааг зөвөөр эхлүүлэхийг зорин ажиллаж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.13-15
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19, 20
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19-21
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16