Dark Light
Нийгэм | 2026-06-18

ОЮУ ТОЛГОЙН БАЯЖМАЛ ТЭЭВЭРЛЭЛТ ХЭВИЙН ҮРГЭЛЖИЛЖ ЭХЭЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Өчигдөр буюу 2026 оны зургаадугаар сарын 17-ны өглөөний 09:00 цагаас эхлэн “Эрс Шинэчлэл Хөдөлгөөн”-ий нэр бүхий иргэд Оюу толгойн үйл ажиллагаанд саад учруулах зорилгоор баяжмал тээвэрлэлтийн замыг хаасан нөхцөл байдал үүсээд байсан.

Уг асуудалтай холбогдуулан Ерөнхий сайд хууль бус үйл ажиллагаа явуулж, стратегийн ач холбогдол бүхий уурхайн үйл ажиллагаанд саад учруулсан этгээдүүдэд хуулийн дагуу хариуцлага тооцох үүргийг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханд өгөөд байсан юм.

Харин өнөөдөр өглөөнөөс эхлэн баяжмал тээвэрлэлтийн зам нээгдэж, экспортын цуваа хэвийн үргэлжилж эхэлсэн талаар Оюу толгой компани мэдэгдлээ.

Тус компанийн мэдээлснээр Монгол Улсын эдийн засагт эргэлдэж буй гурван төгрөг тутмын нэг нь уул уурхайн салбараас бүрддэг бөгөөд Оюу толгой үйлдвэр өдөр бүр дунджаар 23 тэрбум төгрөгийг эдийн засгийн эргэлтэд оруулдаг байна. Мөн шууд болон дам нөлөөгөөрөө улсын эдийн засгийн 10 гаруй хувийг бүрдүүлдэг гэж онцолжээ.

Баяжмалын тээвэрлэлт сэргэснээр экспортын урсгал тасалдах эрсдэл арилж, уул уурхайн салбарын хэвийн үйл ажиллагаа үргэлжлэх нөхцөл бүрдээд байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.13-15
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19, 20
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19-21
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16