Dark Light
Нийгэм | 2026-06-18

ОЮУ ТОЛГОЙН ЗАМЫГ ХААСАН ИРГЭДЭД ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ НЭЭЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image
2026 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Эрс шинэчлэл хөдөлгөөний Н.Энхбат тэргүүтэй 8 иргэн Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт байрлах "Оюутолгой баяжмал тээвэрлэлтийн замын 84 дэх км уулзварыг тухайн өдрийн 09.00 цагаас эхлэн хаасан.
 

Тус үйл ажиллагаатай холбогдуулан Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч, Ханбогд сумын Засаг дарга, Цагдаагийн газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь ажиллаж, иргэдэд хууль бус үйлдлээ зогсоохыг шаардсан байна.

Мөн Зөрчлийн тухай хуульд заасны дагуу шалгалтын ажиллагаа явуулж байгаа бөгөөд баяжмал тээвэрлэлтийн замыг тухайн өдрийн 21:00 цагт бүрэн чөлөөлж, хөдөлгөөнийг хэвийн үргэлжлүүлсэн гэж мэдээлэв.

Цагдаагийн байгууллагаас иргэд үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх эрхтэй ч замын хөдөлгөөнийг хааж, бусдын зорчих эрх болон аж ахуйн нэгжийн хэвийн үйл ажиллагаанд саад учруулахыг хууль тогтоомжоор хориглодгийг онцлон анхаарууллаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.13-15
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19, 20
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19-21
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16