Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт зам засвар, шинэчлэлтийн ажил хийгдэхээр болсон тул замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлахаар болжээ.
Тодруулбал, Дамбадаржаагийн эцсийн уулзвараас Бэлхийн авто зам хүртэлх (Дамбадаржаа гудамж) авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэх юм.
-
Зам хаах хугацаа: 2026 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 00:00 цагаас эхлэн 06 дугаар сарын 21-ний өдрийн 23:00 цаг хүртэл үргэлжилнэ.
Зураглалаас үзвэл замын хөдөлгөөнийг хязгаарлах хэсэг нь "Тэс Петролиум" ШТС болон "Дамбадаржаа" цэцэрлэгт хүрээлэнгийн орчмоос ("Зам хаах хэсэг 2") эхлэн "Бэлх зах", улмаар "Гүнжийн булаг" худалдааны төвийн уулзвар ("Зам хаах хэсэг 1") хүртэлх урт үргэлжилсэн гол зам байх юм.
Иймд иргэд, жолооч та бүхнийг дээрх хугацаанд тухайн чиглэлд зорчихгүй байж, Сэлбэ голын дагуух Санзайн зам зэрэг бусад замуудыг сонгон хөдөлгөөнд оролцохыг уриалж байна. Жолооч та бүхэн замын тэмдэг тэмдэглэгээ болон хөдөлгөөн зохицуулагчийн зааврын дагуу анхаарал болгоомжтой зорчино уу.
Б.АМАРТҮВШИН






Нийгэм








