Dark Light
Нийгэм | 2026-06-18

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ “КАКАО БАНК”-НЫ УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗАВ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт БНСУ-ын тэргүүлэгч дижитал банк болох “Какао банк”-ны үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Даниел Юн болон тус банкны удирдлагуудын хүсэлтээр албан уулзалт хийлээ.

Тус банкны төлөөлөгчид Монголын анхны дижитал банк болох МБанк-тай хөрөнгө оруулж хамтран ажиллах төлөвлөгөөгөө танилцуулж, энэ хүрээнд БНСУ-д нэвтрүүлж буй дижитал банкны шийдлийг Монголын зах зээлд нэвтрүүлэх боломжуудыг судалж буйгаа мэдээлж танилцуулав.

Уулзалтын үеэр Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт, Монголбанк гадаадын банк, санхүүгийн байгууллагуудын орчин үеийн дэвшилтэт үйлчилгээг Монголын зах зээлд нэвтрүүлэх үйл явцыг идэвхтэй дэмжиж хэрэглэгчдэд илүү боломж олгох бодлого баримталж буйгаа илэрхийлжээ. Үүнтэй уялдуулан шаардлагатай хууль эрх зүйн орчинг сайжруулах, бусад зохицуулалт болон дэмжлэгийг бүрдүүлэх чиглэлээр ажиллаж байгааг онцоллоо.

Уулзалтаар талууд хоёр улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, санхүүгийн салбарын дижитал шилжилт, төлбөрийн системийн хөгжил, хиймэл оюун ухаан болон санхүүгийн технологийн чиг хандлагын талаар мэдээлэл солилцсоныг Монголбанк мэдээлэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.13-15
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19, 20
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19-21
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16