Dark Light
Нийгэм | 2026-06-18

"ХҮРЭЭ ЦАМ – ДАНШИГ НААДАМ 2026" ЭНЭ САРЫН 27, 28-НЫ ӨДРҮҮДЭД БОЛНО

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөрт зориулсан шашин, соёлын арга хэмжээ болох “Хүрээ цам – Даншиг наадам 2026” энэ сарын 27, 28-ны өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулагдана.
 
Наадмын үеэр улс, аймаг, цэргийн цолтой хүчит бөхийн барилдаан, хурдан болон жороо морины уралдаан, сур харваа, шагайн харваа, сээр цохих тэмцээн, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа, есөн дүүргийн ардын авьяастнуудын урлагийн тоглолт болно.
 
Мөн цам харайх ёслол, лам нарын дунд ном хаялцах болон мэтгэлцээний тэмцээн, балин тосон урлалын уралдаан, сор залах, соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг шашин, соёлын олон арга хэмжээ зохион байгуулагдах юм.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.13-15
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19, 20
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19-21
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16