Баян-Өлгий аймгийн Онцгой комисс өнөөдөр хуралдаж, малын гоц халдварт шүлхий өвчний нөхцөл байдалтай холбогдуулан аймаг, сумдын Үндэсний их баяр наадмыг 2026 оны наймдугаар сарын 1-ний өдөр хүртэл хойшлуулах шийдвэр гаргалаа.
Тус шийдвэр нь шүлхий өвчний голомтыг хумих, халдварын тархалтыг зогсоох, мал сүргийг эрүүлжүүлэх арга хэмжээг эрчимжүүлэх зорилготой бөгөөд вакцинжуулалтын ажил бүрэн дуусах хүртэл Үндсэний их баяр наадмын арга хэмжээг зохион байгуулахгүй байх шаардлагатай гэж үзжээ.
Аймгийн Онцгой Комисс 2026.06.18
Б.АМАРТҮВШИН







Нийгэм








