Манлай сумын Жаргалант багийн нутагт орших “Сүм суварга хайрхан” буюу Хоёр богд уулыг аймгийн ИТХ-аар аймгийн тахилгат хайрхан болгон баталсан билээ.
Аймгийн тахилгат уул овоог тайх ёслолыг аймаг орон нутгийн төр захиргааны байгууллага, нутгийн иргэд хамтран ёслол төгөлдөр зохион байгуулдаг уламжлалтай. “Сүм суварга хайрхан”-ы тахилгын ёслолд аймгийн Засаг дарга Н.Энхбат, Засаг даргын орлогч Ж.Занабазар болон Манлай сумын удирдлагууд, иргэд, сүсэгтэн олон, лам хуврагууд оролцон говь сайхан нутагтаа буян хишгээ хайрлаж хур бороо элбэг, хүн ард эрүүл жаргалтай, төр улс энх мөнх байхыг сүслэн тайх ёслолыг зохион байгууллаа.
Говьчууд тэр дундаа Манлайчуудын тахин шүтэж ирсэн “Сүм суварга хайрхан” буюу Хоёр богд уулын тухай түүх домог өнө эртнээс ам дамжин яригдаж ирсэн байдаг.
Холын газраас сүндэрлэх
Сүм суварга хайрхан минь
Хотол түмнийг ивээх
Хоёр богд уул минь
Үлгэрийн мэт дүрстэй
Үүлэн дундах сүм
Ураг удмаараа шүтсэн
Уран хэлбэрт суварга минь
Б.АМАРТҮВШИН







Нийгэм







