Сэлэнгэ аймгийн Ерөө суманд буриад түмний өв соёл, ёс заншил, үндэсний спорт, хэл аялгууг түгээн дэлгэрүүлэх зорилготой “Бага Алтаргана” наадам зургаадугаар сарын 18, 19-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
Тус наадамд ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улс, Улаанбаатар хот, Хэнтий, Дорнод, Дархан-Уул, Хөвсгөл, Булган аймгаас хүрэлцэн ирсэн буриад ястны төлөөллүүд өв уламжлал, урлаг соёлоо сурталчилж байна.
Наадмын нээлтийн арга хэмжээнд Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж оролцож, буриад түмэндээ баярын мэндчилгээ дэвшүүллээ.
Алтаргана наадам нь буриад зоны түүх, соёлын өвийг хадгалан хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, эв нэгдлийг бэхжүүлэх ач холбогдолтой наадам юм.
Б.АМАРТҮВШИН








Нийгэм








