Гүйцэж түрүүлэх үйлдэл нь зам тээврийн ослын гол шалтгаануудын нэг хэвээр байна.
Ялангуяа үзэгдэх орчин хязгаарлагдмал, сөрөг хөдөлгөөнтэй замд амжина гэдэг байдлаар буруу тооцоолол хийснээр ноцтой осол гарах эрсдэл өндөр байдаг.
Орон нутгийн замд энэ оны эхний 5 сарын байдлаар гүйцэж түрүүлэх үйлдлийг хориглосон нөхцөлд буруу хийсний улмаас 53 зам тээврийн осол, хэрэг бүртгэгдсэн нь жолооч нар уг үйлдлийг хийхдээ онцгой анхаарал, хариуцлагатай байх шаардлагатайг харуулж байна.
Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө замын нөхцөл байдал, үзэгдэх орчин, эсрэг урсгалын зайг сайтар тооцоолж, аюулгүй эсэхийг нягтлах үүрэгтэй.
Гүйцэж түрүүлэхдээ анхаарах зүйлс:
- Замын тэмдэг, тэмдэглэгээг мөрдөх
- Үзэгдэх орчин хангалттай эсэхийг шалгах
- Эсрэг урсгалын тээврийн хэрэгслийн зайг зөв тооцоолох
- Хурд хэтрүүлэхгүй байх
- Аюулгүй зай баримтлах
Таны нэг буруу шийдвэр өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд нөхөж баршгүй хохирол учруулж болзошгүйг анхаараарай.
|
Эх сурвалж
| Тээврийн цагдаагийн алба
|
АДМИН







Нийгэм








