Хэнтий аймгийн Батширээт сумын нутаг, Гутайн даваа-Хөмүүл голын эх хэмээх улсын тусгай хамгаалалттай байгалийн цогцолборт газарт хууль бусаар алт олборлох үйлдэл гарчээ.
Тодруулбал, улсын тусгай хамгаалалттай байгалийн цогцолборт газраас алтны баяжмал агуулсан 610 кг чулуу тээвэрлэж байсан үйлдлийг Экологийн цагдаагийн алба илрүүлжээ.
Дээрх хууль бус үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйл буюу "Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох" гэмт хэргийн шинжийг хангаж байгаа бөгөөд хуулийн дагуу буруутай этгээдийг торгуулийн ял оногдуулах, зорчих эрхийг хязгаарлах эсхүл хорих ялаар шийтгэх хуулийн зохицуулалттай юм. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.








Нийгэм








