2026 оны зургаадугаар сарын 20-ны өдрийн бямба гарагийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Хэдийгээр завгүй байх боловч үдээс хойш ямар нэгэн аргаар гэр бүл болон өөртөө цаг зав гарга. Дэлгүүр хэсэж сонирхдог зүйлээ авах сайхан амралт болно. Дотнын хүнтэйгээ романтик болзоо зохиож хэсэг хугацаанд ч болов ажлаа март. Ойр дотнын хүнтэйгээ зовлонгоо хуваалц. Дотроо зовлонгоо түгжих хэрэггүй. Хайрттайгаа сайн харилцаатай байх нь уур бухимдлыг багасгахад нөлөөлнө.
Үхэр: Өөртөө итгэлтэй байдлаа бусдын өмнө гаргахдаа хэт аминч үзэл гаргах хэрэггүйг санаарай. Ойр дотнын хүмүүстэй маргалдаж зөрчилдөхийг урьтал болгох хэрэггүй. Ганц бие хүмүүс болзоонд явах нь сонирхолтой байх магадлалтай. Харин хосууд хоёулхнаа байхын тулд хайртай хүнээсээ нам гүм газар очиж амрахыг ятга. Ялангуяа сүүлд хоёулхнаа амарснаас тань хойш нэлээд удсан бол энэ тал дээр санаа тавь.
Ихэр: Од эрхэс шинэ зүйлсийг тань руу илгээж байна. Таны найз нөхөд танилын сүлжээ өргөн болно. Олон асуудал амар хялбараар шийдэгдэнэ. Мөнгөн орлого чинь зарлагаасаа давж байгаа эсэхийг тооцож үзэх цаг үе. Эрсдэлтэй арилжаа наймаа бүү хий. Таагүй явдлаас гарах гээд өөр асуудалд орооцолдох хэрэггүй.
Мэлхий: Ойр дотнын хүмүүстэйгээ асуудал үүсгэж болохгүй. Гэр бүлдээ зориулах хайр халамжаа ихэсгэ. Өөрийн яг юу хүсэж буйг мэдэхгүй байсан ч ялихгүй зүйлд бүү сатаар. Аар саар хэрүүл томрох аюултай. Энэ орой хайр, зөвшилцөл, тайван байдлаар дүүрэн байна. Хайртай хүнтэйгээ хамт байвал хоёуланд чинь сайхан байх болно.
Арслан: Од эрхэс азтай учрал бэлэглэх болно. Ганц бие хүмүүс хайр дурлалаа хайх хэрэгтэй. Гэхдээ ямар ч харилцаанд болгоомжтой байж, хэлэх хариулах үгээ бодож шалга. Биеийн идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх, хүмүүстэй харилцах, идэвхтэй амарч наргиж цэнгэхэд таатай. Эргэн тойрноо чадах чинээгээрээ өөрчлөхийг хичээ
Охин: Энэ өдөр эрүүл агаарт байх нь сэтгэл санааг тань тайвшруулж эрч хүчийг нэмэгдүүлнэ. Урам зориг зөн билэг энэ үед хүчтэй байна. Одооноос эхлэн тогтмол дасгал хийж эхэл. Хэрвээ сүүлийн үед хөдөлгөөн багатай байгаа бол спортоор хичээллэх нь сайхан санаа бөгөөд биеийн эрүүл мэндээ хангалттай сайн хэмжээнд хүргэ. Мөн хоолныхоо дэглэмдээ ч эрүүл сонголт хий.
Жинлүүр: Амралтын өдөр тохиолдож буй үйл явдлууд нь хүсэл мөрөөдлийг тань өөрчлөх бололтой. Хуучин өр зээлээ төлж, шинээр орлогын эх үүсвэрийг эрэлхийлэхийн зэрэгцээ ойр дотнын хүмүүстээ тусламж үзүүлэх хэрэгцээ үүсэх бололтой. Удахгүй амьдрал ахуй тэнцвэртэй тайван байдалд орох болно. Ая тухтай амарч тухлахыг хичээгээрэй. Гэр бүлийн хүрээнд үдшийг өнгөрөөснөөр таны эрч хүч нэмэгдэж бэхжих болно. Эрүүл мэнддээ анхаарал тавьж сайн унтаж амар. Онц шаардлагагүй ажилд их хүч бүү зар.
Хилэнц: мралтын өдрүүдийг сайхан өнгөрүүлэх тохиромжтой үе иржээ. Амрахаас өмнө чухал асуудлыг мартсан байж болзошгүй учир эргэж сайтар шалга. Мөн сүүлийн үед таны амьдралд орж ирсэн шинэ танилтайгаа болгоомжтой ханд. Учир нь хэн нэгэн таны итгэмтгий занг өөрийн явцуу зорилгын төлөө ашиглах магадлалтай байна. Шийдвэр гаргах бол гэр бүл ойр дотнын хүмүүстэйгээ сайн зөвлө.
Нум: Залуу хосуудын хувьд романтик уулзалт гэнэтийн бэлэг болно. Гүнзгий харилцаагаа дахин сэргээх нь танд илүү таалагдах болно. Хайртай хүн тань тусламж дэмжлэг үзүүлнэ. Харин та хэрхэн хариу барих хэрэгтэйгээ сайн бодох хэрэгтэй. Хий хоосон хардалт эцэст нь хэрүүл тэмцэл авчрах учраас гэр бүлийн асуудалд болгоомжтой хандаарай. Эс бөгөөс томоохон хэрүүл шуугианы бай болох, найз нөхдөөсөө харилцаагаа таслахад хүрч болзошгүй.
Матар: Өөрийгөө үнэлж урамшуулахаас гадна өөрчлөлт шинэчлэлийг инээд баясал дүүрэн угтаж ав. Чөлөөтэй бодож, уужим сэтгэснээр ашиг тус ирэх болно. Өнөөдөр таны гадаад үзэмжийг од эрхэс тэтгэнэ. Ямар нэгэн гайхшируулсан зүйл болно гэж таамаглаж болно. Найз нөхөдтэйгээ хөгжилдөх, хайртай хүнээ энхрийлэх юмуу хүүхдүүдтэйгээ тогло. Хайртыгаа оройн зоогонд урьж гэнэтийн бэлэг барь. Хоёр биеэ гэсэн хүсэл тэмүүлэл та хоёрын дунд бадамлан асна.
Хумх: Гэр бүлийнхэнтэйгээ зугаалах эсвэл өөр хөгжилтэй амралтын төлөвлөгөө зохио. Гэхдээ оД эрхсийн нөлөөгөөр таны эрч хүч нэлээд буурах тул аль болох ганцаараа байхыг хичээ. Алдагдсан эрч хүчээ нөхөж авахын тулд сайн амрахыг хичээ. Хэдийгээр бие даасан байдал чухал ч ойр дотнын хайртай хүмүүсээсээ бүх асуудлаа нууцлах гэж оролдох хэрэггүй. Удахгүй гэр бүлийн асуудал ч цэгцэрч нэг тийш болно. Гэр бүлийнхнээсээ тусалж чадах хэн нэгнээс нь тусламж гуйж ч болно.
Загас: Өнөөдөр өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхэд таатай өдөр байх болно. Юу ч тохиолдож байсан сэтгэл хангалуун байхыг хичээ. Ямар нэг хов живд орооцолдохоос сэргийл. Хэдийгээр хов жив сонирхолтой санагдаж болох ч энэ танд таагүй нөлөө үзүүлнэ. Санаандгүй ярихдаа болгоомжгүй үг унагахаас сэргийл. Хэрвээ дотнын найз байгаа бол чухал зүйлийн талаар нууцхан ярилцах цаг нь болжээ.







Нийгэм








