Dark Light
Нийгэм | 2026-06-19

БАГА ЗЭРЭГ БОРООТОЙ, УУЛААРАА НОЙТОН ЦАС ОРНО

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

Ойрын өдрүүдэд манай орны зүүн хагас нутгаар хур тунадас үргэлжлэн орж, уулархаг бүсээр нойтон цас орж сэрүүхэн байх төлөвтэй байна.

Хур тунадасны тухайд энэ сарын 19-нд нутгийн зүүн хагаст бороо орох бол, 20-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг болон зүүн аймгуудын ихэнх нутгийг хамарна. Мөн 21-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон зүүн аймгуудын зарим газар, говийн аймгуудын зүүн хойд хэсгээр бороо орно. Түүнчлэн 23-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох бөгөөд уулаараа нойтон цас орохыг синоптикчид анхаарууллаа. Үргэлжлээд 24-нд нутгийн зарим газраар, 25-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр тус тус бороо орох төлөв гарчээ.

Салхины хувьд ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүсэх бөгөөд бороо орохын өмнө салхи түр зуур улам ширүүсэх аж.

Агаарын температурын хувьд 19-нөөс 22-ныг хүртэл нутгийн зүүн хагаст сэрүүсэх бөгөөд Монгол-Алтай, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -3 градусаас +2 градус, өдөртөө +7-оос +12 градус дулаан байна. Харин говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө +11-ээс +16 градус, өдөртөө +25-аас +30 градус дулаан байх бол говийн бүс нутгийн зүүн хэсгээр шөнөдөө +7-оос +12 градус, өдөртөө +21-ээс +26 градус, бусад нутгаар шөнөдөө +1-ээс +6 градус, өдөртөө +10-аас +15 градус дулаан байх юм байна.

Энэ сарын 23-наас эхлэн ихэнх нутгаар дулаарч Монгол-Алтай, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон голуудын хөндийгөөр шөнөдөө +4-өөс +9 градус, өдөртөө +18-аас +23 градус дулаан болно. Мөн говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө +14-өөс +19 градус, өдөртөө +29-өөс +34 градус хүрч халах бол, говийн бүс нутгийн зүүн хэсгээр шөнөдөө +10-аас +15 градус, өдөртөө +24-өөс +29 градус, бусад нутгаар шөнөдөө +5-аас +10 градус, өдөртөө +21-ээс +26 градус дулаан байна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлвөөр энэ сарын 20, 21, 22-нд бага зэргийн бороо, уулаараа нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд их төлөв зүүнээс секундэд 6-11 метр хурдтай байх бөгөөд борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Нийслэл хотод 19-нөөс 22-ны өдрүүдэд сэрүүхэн байх бөгөөд шөнөдөө -1 градусаас +4 градус, өдөртөө +9-өөс +14 градус дулаан байна. Харин 23-ны өдрөөс дулаарч шөнөдөө +6-аас +11 градус, өдөртөө +21-ээс +26 градус дулаан байх төлөвтэй байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00