Монгол Улсын Засгийн газрын тогтоол, Боловсролын сайдын тушаалыг үндэслэн гадаад, дотоодын буддын гүн ухааны дацан сургуульд суралцаж төгссөн төгсөгчдийн эрдмийн зэргийг Монгол Улсын дээд боловсролын зэрэгтэй дүйцүүлэн баталгаажуулах үйл ажиллагаа зохион байгуулагдлаа.
Энэхүү үйл хэрэг нь уламжлалт буддын боловсролын үнэлэмжийг төрийн боловсролын тогтолцоотой уялдуулан баталгаажуулсан машид чухал, түүхэн алхам боллоо.
Ингэснээр буддын гүн ухаан, дацан сургуулийн 20 гаруй жилийн сургалт, судалгааны үр дүнд олгодог эрдмийн зэрэг, цолыг Монгол Улсын дээд боловсролын бакалавр, магистр, докторын зэрэгтэй дүйцүүлэн хүлээн зөвшөөрч, үндэсний боловсролын түүхэн залгамж чанарыг сэргээн бататгасан онцгой ач холбогдолтой үйл явдал болж байна.








Нийгэм








