Dark Light
Нийгэм | 2026-06-21

“POLICE CUP 2026” ГАРДАН ТУЛААНЫ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image
Нийслэлийн цагдаагийн удирдах газрын 100 жилийн ойг угтан Сүхбаатар дүүргийн цагдаагийн газраас алба хаагчдын дунд “Police cup-2026” гардан тулааны тэмцээнийг зохион байгуулж байна.
 
Энэхүү тэмцээн нь цагдаагийн алба хаагчдын биеийн хүч, тусгай хэрэгсэл хэрэглэх ур чадвар, гэмт хэрэг, зөрчлийн тодорхой нөхцөл байдалд шуурхай зөв шийдвэртэй ажиллагааг багаар гүйцэтгэх, өөрийн болон бусдын амь нас, эд хөрөнгийг эрсдэлээс аврах чадварыг нэмэгдүүлэх зорилготой.
 
Цагдаа, дотоодын цэргийн 18 нэгжийн 180 алба хаагч оролцон багаараа гэрийн даалгавар, гардан тулааны аль нэг төрлийн хийсвэр дасгал гүйцэтгэх, багийн шийдвэр гаргалт, тактик ажиллагаа, мэдлэг шалгах, гар тулаан гэсэн нийт таван төрлөөр  хурд хүч, авхаалж самбаа, гардан тулааны ур чадвар, ур ухаанаа уралдуулан өрсөлдөнө.
 
Тэмцээнийг Монголын Гардан Тулааны Холбооны мэргэшсэн бүрэлдэхүүн 100 хүртэлх оноогоор шүүж, шилдгүүдийг тодруулна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.13-15
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19, 20
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19-21
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16