Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2026 оны 6 дугаар сарын 15-21-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 128 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 9 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 25 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 94 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 1013 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 42 хэргийг шүүхэд шилжүүлэх, 30 хэргийг хаах, 3 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 5 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 933 хэрэг шалгагдаж байна. Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгуулахаар 4 мөрдөгчийн мэдэгдэл, 1 хууль хэрэгжүүлж ажиллах албан бичгийг холбогдох байгууллагад хүргүүллээ. Өнгөрсөн долоо хоногт хэрэг бүртгэлтийн хэрэгт 8 объектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчилсан.







Нийгэм








