Dark Light
Нийгэм | 2026-06-22

АЙМГИЙН ИТХ-ЫН НӨХӨН СОНГУУЛЬД МАН ЯЛАЛТ БАЙГУУЛАВ

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

2026 оны зургаадугаар сарын 21-ний өдөр аймаг, сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгууль улс даяар зохион байгуулагдлаа. Энэ удаагийн сонгуулиар таван аймгийн есөн сумд аймгийн ИТХ-ын есөн мандат, мөн 15 аймгийн 37 сумын ИТХ-ын нийт 37 мандатын нөхөн сонгууль явагдсан байна.

Нийтдээ МАН-аас 45, АН-аас 44, ХҮН намаас 3, Иргэдийн оролцооны нэгдэл нам болон ИХ намаас тус бүр нэг, мөн таван бие даан нэр дэвшигч өрсөлдсөн бөгөөд нийт 99 нэр дэвшигч саналын төлөө өрсөлджээ.

Урьдчилсан дүнгээр аймгийн ИТХ-ын нөхөн сонгуулийн есөн мандатын бүх суудлыг Монгол Ардын Намын нэр дэвшигчид авч, 100 хувийн ялалт байгуулсан байна.

Харин сумдын ИТХ-ын нөхөн сонгуулийн дүнгээр 37 мандатаас МАН болон АН тус бүр 17 мандатад ялалт байгуулсан бол ХҮН нам нэг мандат, бие даагчид хоёр мандатыг тус тус авчээ.

Ингэснээр аймаг, сумдын ИТХ-ын нөхөн сонгуулийн нийлбэр дүнгээр МАН нийт 26 мандат буюу 56.5 хувийг, АН 17 мандат буюу 36.9 хувийг, ХҮН нам нэг мандат буюу 0.2 хувийг, бие даагчид хоёр мандат буюу 0.4 хувийг тус тус эзэлсэн урьдчилсан дүн гараад байна.

 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.13-15
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19, 20
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19-21
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16