Dark Light
Нийгэм | 2026-06-22

ХОВД АЙМГИЙН БУЛГАН, ҮЕНЧ, АЛТАЙ СУМАНД ХАТУУ ХОРИО ЦЭЭР ТОГТООЛОО

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

Ховд аймгийн хэмжээнд шүлхий өвчний нөхцөл байдалтай холбоотойгоор Булган, Үенч сумдад нийт 11 голомт бүртгэгдээд байна. Одоогийн байдлаар 1485 толгой мал өвчилж, халдварын тархалтыг хязгаарлах зорилгоор 1304 толгой малыг устгалд хамруулжээ.

Түүнчлэн Алтай суманд шүлхий өвчний САТ1 хэв шинжийн халдвар илэрсэнтэй холбогдуулан эрсдэлийг бууруулах үүднээс Булган, Үенч, Алтай сумдыг чиглэсэн болон эдгээр сумаас гарах зорчих хөдөлгөөнийг бүрэн зогсоож, хатуу хорио цээрийн дэглэм хэрэгжүүлж эхэллээ.

Мөн мал сүргийг дархлаажуулах вакцинжуулалтын ажил эхлэхээр төлөвлөж буйтай холбоотойгоор вакцины дархлаа бүрэн тогтох хүртэл аймаг, сумдын Үндэсний их баяр наадмыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах асуудлыг аймгийн Онцгой комиссын хурлаар хэлэлцэн шийдвэрлэхээр ажиллаж байна.

Иргэд, малчдыг мэргэжлийн байгууллагуудаас өгч буй заавар, зөвлөмжийг чанд мөрдөж, халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд хариуцлагатай хандахыг уриаллаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.13-15
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19, 20
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19-21
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16