Dark Light
Нийгэм | 2026-06-23

МӨРДӨГЧДИЙН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН ӨНДӨРЛӨЛӨӨ

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image
Цагдаагийн байгууллагын "Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн" өндөрлөж, мөрдөн шалгах ажиллагааны өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашдын зорилт, хөгжлийн чиг хандлагыг хэлэлцэн, мөрдөн шалгах ажиллагааны чанар, үр нөлөөг дээшлүүлэхэд чиглэсэн санал, зөвлөмжийг солилцлоо.
Зөвлөгөөний үеэр гэмт хэргийн илрүүлэлт, мөрдөн шалгах ажиллагаанд тулгамдаж буй асуудал, хүний эрхийн баталгааг хангах, шинжлэх ухаан, техник, технологийн дэвшлийг мөрдөн шалгах ажиллагаанд нэвтрүүлэх, цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэрэгтэй тэмцэх, нотлох баримтыг бүрдүүлэх ажиллагааг боловсронгуй болгох зэрэг сэдвээр илтгэл, хэлэлцүүлэг өрнүүлэв.
Мөн бусад улс орнуудын мөрдөн шалгах ажиллагаанд ашиглаж буй орчин үеийн арга, тактик, дэвшилтэт туршлага, технологийн шийдлийг судлан хэлэлцэж, тэдгээрийг үндэсний хууль тогтоомж, мөрдөн шалгах ажиллагааны онцлогт нийцүүлэн нутагшуулах боломж, хэрэгцээний талаар санал солилцсон юм.
Цагдаагийн байгууллага нь мөрдөгчдийн мэргэжлийн ур чадвар, мэдлэг, чадавхыг тасралтгүй хөгжүүлэх, мөрдөн шалгах ажиллагааны чанар, үр нөлөөг дээшлүүлэх, нотлох баримтад суурилсан, хүний эрхийг дээдэлсэн мөрдөн шалгах ажиллагааг төлөвшүүлэхэд чиглэсэн бодлого, үйл ажиллагааг тууштай хэрэгжүүлж, зөвлөгөөнөөс гарсан санал, зөвлөмжийг үе шаттайгаар ажил хэрэг болгоно.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.13-15
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19, 20
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19-21
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16