Улсын хэмжээнд Дүрслэх урлаг, технологийн багш нарын 90 гаран хувийг бэлтгэдэг Дүрслэх урлаг, технологийн сургуульд ажиллалаа.
МУБИС-ийн Дүрслэх урлаг, технологийн сургууль нь дүрслэх урлаг, дизайн технологи, дизайн зураг зүй, график дизайн, мультмедиа дизайн, хувцас дизайн, уран зураг, техник загварын спортын дасгалжуулагч гэсэн хөтөлбөрүүдтэй.
Сургуулийн зай багтаамж бага тул шинээр өтгөтгөл барьж лекцийн танхим, арт галерей, хувцас загварын үзүүлбэр үзүүлж болохуйц мэргэжлийн чиглэлд тохирсон байртай болох шаардлагатай.
Гадаад хамтын ажиллагааг сайжруулж, хөтөлбөрт хиймэл оюун ухааны болон дэлхийн шилдэг технологи бүхий лицензтэй программуудыг ашиглах талаар яамнаас дэмжиж ажиллана.







Нийгэм








