Dark Light
Нийгэм | 2026-06-23

ЗЭСЭЭ ДОТООДДОО БОЛОВСРУУЛЖ, ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНГАА АРВИЖУУЛНА

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image
Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийг хэрэгжүүлэх Дэд ажлын хэсгийн анхны хуралдаан боллоо.
“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалайгаар ахлуулсан ажлын хэсэг төслийн хөрөнгө оруулагч, хамтрагчаар шалгарсан NFC компанитай хийх хэлэлцээний бэлтгэл, хөрөнгө оруулалтын гэрээний үндсэн нөхцөл болон Монгол Улсын эрх ашгийг бүрэн хангах асуудлыг хэлэлцлээ.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэн байгуулах энэхүү үйлдвэр ашиглалтад орсноор:
  • Зэсийн баяжмалыг дотооддоо боловсруулна
  • Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ
  • Экспортын орлого нэмэгдэнэ
  • Аж үйлдвэржилт эрчимжинэ
  • Үндэсний баялгийн сан арвижна
Дан ганц экспортлогч бус баялгаа боловсруулж, иргэн бүрдээ баялгийн өгөөжийг хүртээнэ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.13-15
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19, 20
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19-21
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16