Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Зүүн бүсийг түүхэн аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх зорилт тусгасан. Энэ зорилтын хүрээнд Бичигт боомтын төв замаас аялал жуулчлалын гол бүс нутаг болох Дарьганга чиглэлийн хатуу хучилттай авто замын ажлыг албан ёсоор эхлүүллээ.
Тус төсөл нь 2026-2028 онд хэрэгжих бөгөөд Бичигт боомтын төв замыг Дарьгангын байгалийн болон түүх, соёлын аялал жуулчлалын бүстэй холбох 136.9 км хатуу хучилттай авто замын эхний үе шат юм.
Тус зам нь Баруун-Урт-Бичигт чиглэлийн улсын чанартай А/2002 дугаартай авто замын 111.3 дахь километрээс, Улаан хужирын нурууны баруун хойд талаас эхэлж, Шилийн Богдоос хойш ойролцоогоор 30 километрийн зайд төгсөнө. Замын бүтээн байгуулалтын хийц нь 5 см зузаан асфальт бетон хучилт, 22 см цементээр бэхжүүлсэн суурь, 30 см суурийн доод үе бүхий нийт 75 см зузаан бүтэцтэй байхаар төлөвлөжээ.







Нийгэм








