Dark Light
Нийгэм | 2026-06-23

ГЕРМАНЫ КЕМНИЦ ХОТНОО "НААДАМ-2026" ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан ХБНГУ дахь “И А Э“ ТББ-аас зохион байгуулсан “Наадам-2026” Кемниц хотноо энэ сарын 20-нд боллоо.

Нээлтэд Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайд Ж.Оюунбаатар, атташе Г.Туул нар оролцож, Монголын соёл, ёс заншил, үндэсний урлаг, спортыг хилийн чанадад сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буй “И А Э“ ТББ-ын ерөнхий зохион байгуулагч Н.Нарангарав, "Хүчтэн” дэвжээний хамт олон, ноён Оливер Трейдель, хатагтай Т.Уранчимэг, Б.Алтантуяа, Н.Цэцгээ болон ”Илгээлт-2100” хөтөлбөрийн оюутнууд, нийт уран бүтээлчид, сайн дурын ажилтнууддаа ЭСЯ-наас талархал илэрхийлэв.

Наадамд ХБНГУ болон БНЧУ-д оршин суугаа монгол иргэд, Саксони муж улсын парламент болох Ландтагийн гишүүн Матиас Бергер болон бусад хүндэт зочид урилгаар хүрэлцэн ирж, монгол бөх, сур харваа, шагайн харваа, урлагийн тоглолт үзэж, үндэсний зоогоор үйлчлэв.

Монгол Улс соёлын дипломат бодлогыг гадаад харилцааныхаа чухал тулгуурын нэг хэмээн үздэг бөгөөд хилийн чанадад зохион байгуулдаг ийм төрлийн үйл ажиллагаа нь Монгол Улсыг сурталчлах, үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэхэд бодит хувь нэмэр оруулдаг гэж тус улсад суугаа ЭСЯ-наас мэдээлэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.13-15
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19, 20
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19-21
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16