Dark Light
Нийгэм | 2026-06-24

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН АСУУДАЛД ЗӨВЛӨН ТУСЛАХ УУЛЗАЛТ БОЛЛОО

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас Эрүүл мэндийн яам болон харьяа байгууллагын удирдлагуудад Засгийн газрын хяналтын хүрээнд эрүүл мэндийн салбарт анхаарах асуудлаар зөвлөн туслах уулзалтыг 2026 оны 06 дугаар сарын 22-ны өдөр зохион байгууллаа.

Тус уулзалтад Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Э.Батшугар, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга П.Батбаатар, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбаяр болон ЗГХХГ, ЭМЯ, харьяа байгууллагын нийт 60 гаруй удирдах албан тушаалтнууд оролцсон юм.

Уулзалтын үеэр Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас Эрүүл мэндийн яам болон харьяа байгууллагуудын үйл ажиллагаанд хийсэн тандалт судалгаа, иргэдээс гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлт, сэтгэл ханамжийн судалгааны үр дүн, Эрүүл мэндийн яамны нийтлэг болон үндсэн чиг үүргийн шинжилгээний үр дүн, процессын дахин инженерчлэлийн эргэн хяналт, төрийн байгууллагын эрсдэлийн удирдлагын хэрэгжилт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн баримт бичгийн хяналт-шинжилгээ, үнэлгээг танилцуулав. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.13-15
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19, 20
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19-21
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16