Dark Light
Нийгэм | 2026-06-24

"БҮХ ЦЭРГИЙН НААДАМ"-ЫН ДОПИНГИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ ИРЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image
 
Бүх цэргийн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд цол, чимэг хүртэх болзол хангасан, тав болон түүнээс дээш давсан нийт найман бөхөөс допингийн сорьц авч, лабораторийн шинжилгээнд хамруулсан билээ.

Сорьцуудыг 2026 оны 6 дугаар сарын 6-ны өдөр цуглуулан Дэлхийн допингийн эсрэг агентлаг (WADA)-ийн итгэмжлэгдсэн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Дрездены Допингийн шинжилгээ, спортын биохимийн институтэд (Institute of Doping Analysis and Sports Biochemistry, Dresden, Germany) хүргүүлэн лабораторийн шинжилгээнд хамруулсан.

Лабораторийн шинжилгээний тайлангаар бүх сорьцод хориотой бодис илрээгүй байна.

Монголын Допингийн эсрэг үндэсний байгууллага нь допингийн хяналтыг холбогдох олон улсын стандарт, үндэсний хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлж, үндэсний бөхийн нэр хүнд, шударга өрсөлдөөнийг хамгаалах чиглэлээр ажиллаж байна.
Энэхүү мэдээллийг Засгийн газрын баталсан Допингийн эсрэг үндэсний дүрэм болон холбогдох хууль тогтоомжийн хүрээнд олон нийтэд мэдээлж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.13-15
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19, 20
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19-21
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16