Dark Light
Нийгэм | 2026-06-24

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДУНД СУУДЛЫН ХУРАЛДААН БОЛЛОО

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 5 дугаар сарын 06-ны өдөр баталсан Зохиогчийн эрхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт “Хамтын бүтээл туурвисан зохиогчдын бүтээл ашиглах онцгой эрхийн өв залгамжлал сүүлчийн зохиогч нас барсан өдрөөс эхлэн үүснэ.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцлээ.

Тус хуралдаанаас Зохиогчийн эрхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт “Хамтын бүтээл туурвисан зохиогчдын бүтээл ашиглах онцгой эрхийн өв залгамжлал сүүлчийн зохиогч нас барсан өдрөөс эхлэн үүснэ.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Төр нь … өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална.”, Долдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Иргэний туурвисан оюуны үнэт зүйл бол зохиогчийнх нь өмч … мөн.”, Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтын “хөдлөх … хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. …”, мөн зүйлийн 8 дахь заалтын “… үр шимийг нь хүртэх эрхтэй. …” гэсэнд нийцээгүй байх тул түдгэлзүүлэхээр шийдвэрлэж, 05 дугаар дүгнэлтийг гаргалаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.13-15
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19, 20
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19-21
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16