Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аяныг зохион байгуулж байна.
Тус аян нь байгаль орчны бохирдлыг бууруулах, тусгай хамгаалалттай газар нутгийн экосистемийг хамгаалах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой бөгөөд аяны хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээг 2026.08.13-ны өдрийг хүртэл хоёр сарын хугацаанд үе шаттайгаар зохион байгуулах юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй нуур, гол мөрнийг хамгаалах, нөхөн сэргээх бодлого, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн зэрэг байгаль орчны чиглэлийн санаачилгууд нь экологийн тэнцвэрийг хадгалах, байгалийн нөөц баялгийг хамгаалах, хойч үедээ өвлүүлэн үлдээхэд чухал ач холбогдолтой юм.
Иймд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага бүрийг Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аянд идэвхтэй оролцож, байгаль орчноо хамгаалах үйлсэд бодит хувь нэмрээ оруулахыг уриалж байна.
АДМИН







Нийгэм







