Dark Light
Нийгэм | 2026-06-25

МОНГОЛ УЛС- ЕВРОПЫН ХОЛБООНЫ ХҮНИЙ ЭРХИЙН ЯРИА ХЭЛЭЛЦЭЭ БОЛОВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол Улс, Европын Холбоо (ЕХ)-ны Хүний эрхийн асуудлаарх ээлжит найм дахь удаагийн яриа хэлэлцээг 2026 оны 6 дугаар сарын 24-ний өдөр цахим хэлбэрээр амжилттай зохион байгуулав.
Яриа хэлэлцээг монголын талаас Гадаад харилцааны яамны Гэрээ, эрх зүйн газрын захирал Ж.Соёлмаа, Европын Холбооны талаас ЕХ-ны Гадаад харилцааны албаны Ази, Номхон далайн орнуудын газрын Монголыг хариуцсан хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Николетта Пустерла нар хамтран даргалж, Хууль зүй, дотоод хэргийн яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон холбогдох бусад байгууллагын төлөөлөгчид оролцов.
Нээлттэй, ажил хэрэгч, бүтээлч уур амьсгалд өрнөсөн яриа хэлэлцээгээр талууд сүүлийн үеийн үйл явдал, нөхцөл байдлыг дүгнэн, хүний эрхийн талаар баримтлах бодлого, үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлийн талаар харилцан мэдээлэл хийж, хүний эрх, хууль дээдлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэхийн төлөө байгаагаа дахин нотлов.
Мөн НҮБ-ын хүрээ дэх хоёр талын хамтын ажиллагаа, хүүхдийн хөдөлмөр эрхлэлт, хүүхдийн эсрэг болон жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх, ялгаварлан гадуурхалт, хэвлэлийн эрх чөлөө, Хүний эрхийн төлөв байдлын тайлангийн асуудлаарх сүүлийн үеийн мэдээлэл болон ЕХ-ны Хөнгөлөлтийн ерөнхий систем (GSP+)-ийн хүрээнд хүний эрхийн болон ОУХБ-ын конвенцын хэрэгжилт зэрэг асуудлаар мэдээлэл, санал солилцов. Монгол Улс, ЕХ цаашид хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар санал солилцон, мөрөөр ажиллахаар тогтов.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.13-15
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19, 20
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19-21
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16