Dark Light
Нийгэм | 2026-06-25

ӨДӨРТӨӨ БОРОО ОРНО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:
 
26, 27, 28-нд нутгийн хойд хагаст бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
 
06-р сарын 25-ны 20 цагаас 06-р сарын 26-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
 
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун, зүүн болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
 
Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.
 
Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +4...+9 градус, Их нууруудын хотгор говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +14...+19 градус, бусад нутгаар +9...+14 градус, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +16...+21 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +27...+32 градус, бусад нутгаар +21...+26 градус дулаан байна.
 
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо, өдөртөө бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +10...+12 градус, өдөртөө +19...+21 градус дулаан байна.
 
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо, өдөртөө бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +9...+11 градус, өдөртөө +19...+21 градус дулаан байна.
 
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо, өдөртөө бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +7...+9 градус, өдөртөө +17...+19 градус дулаан байна.
 
2026 оны 06-р сарын 27-ноос 2026 оны 07-р сарын 01-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
 
27, 28-нд нутгийн хойд хагаст, 29, 30-нд нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө +5...+10 градус, өдөртөө +17...+22 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +16...+21 градус, өдөртөө +28...+33 градус, бусад нутгаар шөнөдөө +11...+16 градус, өдөртөө +22...+27 градус дулаан байна. 

Эх сурвалж | ЦУОШГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.13-15
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19, 20
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19-21
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16