2026 оны зургаадугаар сарын 26-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Эрч хүчний өсөлт тогтвортой байх бөгөөд олон нийтийн үйл ажиллагаа үр өгөөжтэй байна. Нийгмийн идэвх сайтай хүмүүс томоохон улс төрийн бүлэг эсвэл сайн дурын байгууллагын ажиллагаанд оролцвол амжилтад хүрэх боломж байна. Гэхдээ өөрийн оролцоотой бүхий л ажил хэрэгт хүлээцтэй бай. Хэт яарах юм бол дараа нь санаа зовох асуудал бий болно.
Үхэр: Өнөөдөр ямар нэг аялах төлөвлөгөө гаргахад тохиромжтой байна. Сонирхолтой хөтөлбөрт хамрагдах болон урьдчилсан захиалга өгөх зэрэгт ямар нэг хөнгөлөлт байгаа эсэхийг асуугаарай. Найз нөхөд эсвэл хайртай хүнтэйгээ харилцах харилцаанд үл ойлголцол үүснэ. Хэрвээ та ямар нэгэн юм нууж байгаа бол тэд нар хэзээ нэгэн цагт мэдэх учраас шударга байх хэрэгтэй. Од эрхэс таны үнэнч занг тодруулна.
Ихэр: Төр нийгмийн ажил амжилттай болно. Бусдын нийгмийн асуудлыг шийдэж, тусламж үзүүлэхэд тохиромжтой. Асуудалтай шууд нүүр тулах нь хамгийн зөв арга байна. Бизнесийн асуудлаа хууль эрх зүйн хүрээнд шийдвэрлэ. Хэрвээ ингэж чадвал энэ нь танд урт хугацааны турш ашиг өгөх болно. Асуудал бүрийг даван туулбал аз амжилт таныг хүлээж байна.
Мэлхий: Бодитой харагдах буруу зүйлээс болж айдас төрөх бөгөөд өчигдөр тохиолдсон юм уу маргааш болох юманд санаа зовсноос болж байгаа юм. Одоохондоо бүх зүйл зүгээр байна. Өнөөдөр ажил хэрэг их ч байсан ч гэрээсээ гадагш явахаас татгалз. Оройг найз нөхөд гэр бүлийнхээ хүрээнд цагийг аятайхан өнгөрүүл. Амралт, яриа хөөрөө, хөнгөн зугаа амрах эм болно. Энэ тал дээр та шилдэг санаа эрж олохоо мартав. Хуучин дурсамж сэргэнэ. Хайрын санаандгүй учрал хаалга тогшино.
Арслан: Таны хувийн амьдрал санаанд тань хүрэхгүй бол өөрөөсөө эхлээд өө хай. Дараа нь бусдаас юу хийхийг нь шаард. Та хайртай хүнийхээ дуртай зүйлээс хуваалц. Зөвхөн хар амиа бодох хэрэггүй. Та өөрийгөө гэр бүлдээ хайртай гэж боддог бол тэд ч мөн таныг хайрладаг гэдгийг санаарай. Амьдралыг өөр нүдээр харах боломж гарна. Үр хүүхдэдээ анхаарал халамж тавих хэрэгтэй. Тэд таны халамж, хайрыг хүртэхийг хүлээж байгааг бүү мартаарай.
Охин: Чадварлаг хүмүүс амжилтад хүрнэ. Эхэлсэн ажлаасаа татгалзаж болох ч мэргэн ухаан гаргавал төлөвлөсөн ажлаа дуусгана. Ажлаа урам зоригтойгоор дуусгаж ирэх амралтын өдрүүддээ бэлдээрэй. Санхүүгийн томоохон хэлэлцээр хийвэл илүү судалгаа хэрэг болно. Хуурамч мэдээлэл ирэх, хоосон мөрөөдөл төрөх зэрэг тохиож болзошгүй.
Жинлүүр: Өнөөдөр танд маш ач тустай өдөр байх болно. Too томшгүй олон романтик учралуудтай учрах бөгөөд таныг бишрэн шүтэгч зарим хүмүүсээс тавих шаардлагад тань тохирох хүнээ олох болно. Сэтгэл санаа тавгүйрхэж болзошгүй. Романтик хандлага нь бодит зүйлсээс таныг холдуулж байна. Амьдралаас найдвартай байдлын баталгаа бүү шаард. Гуньж ядрах болон архаг өвчин хурцдаж магадгүй.
Хилэнц: Ажил хэрэг ойлгомжгүй болж мэднэ. Хуримтлуулсан туршлага болон байгаа нөөц бололцооноосоо хамаагүй доогуур үүрэг хариуцлага үүрч ч мэдэх юм. Өнөөдөр бүхий л төрлийн худалдаа наймааны гэрээ хэлэлцээр эсвэл санхүүгийн төлөвлөгөөгөө хойшлуул. Ойрынхоо хүмүүстэй ойлголцохгүй, хайхрамжгүй байдал гарч болзошгүй. Од эрхсийн нөлөөлөл танд үүнийг засах боломж олгоно.
Нум: Энэ өдөр ажлын санал авах магадлалтай ба албан тушаал ахих боломж олдож мэднэ. Замдаа учирсан саадаа бэрхшээлээс няцалгүй өөрийнхөөрөө яв. Өнгөрсөн үйл явдалд харамсаж уйтгар гунигт битгий авт. Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөх хэрэггүйг санаж хийсэн алдаагаа өөрөө зас. Авьяас чадварыг дэлгэн харуул. Биеийн хүчний ажил эсвэл дасгал хөдөлгөөн хийхэд тааламжтай. Харин шинээр хүнтэй танилцахад тааламжгүй.
Матар: Ажил хэргийн асуудлаар өөрийгөө илэрхийлэх сайн нөхцөл байдлыг бий болго. Бие даасан үйл ажиллагаанд ээлтэй байна. Цагийг аль болох ажил хэрэгч өнгөрүүлэх нь тохиромжтой. Өөрийн санаа бодлоор бүгдийг гайхшируулах алтан боломж байгааг бүү алдаарай. Гэхдээ өнөөдөр хайр сэтгэлийн асуудал албаны ажил хэргээс дутахгүй анхаарал татах бололтой. Хайрын харилцаанд болгоомжтой ханд. Шинэ амрагийн холбоонд та их цагийг зарах болно. Зарим хүмүүс хайраас болж бусад юманд харалган хандаж магадгүй.
Хумх: Таныг юу ч хийгээгүй байхад таагүй зүйлд ашиглаж мэднэ. Амбицаа гаргахдаа бусад хүмүүсийн хэрэгцээг тооцох хэрэгтэй гэдгээ санаарай. Ажлаа заавал дуусгах ёстой гэсэн хатуу итгэл үнэмшилтэй хүмүүс өнөөдөр бага зэрэг ядарч болно. Хэрэв чухал үүрэг даалгавар биелүүлж байгаа бол болгоомжтой байгаарай.
Загас: Од эрхсийн таны амьдралын хэмнэлд хурд нэмэх тул урсгалыг зөв тооцоол. Шинэ аз туршсан бизнест сайн хамтрагчтай ажиллах юм бол үр дүнтэй байна. Ажил дээрээ өөрийнхөө эрх мэдлийг хамгаалахын тулд тэмцэх хэрэг гарах болно. Бусад хүмүүст өөрт байгаа урам зориг, эрч хүчний нөөцийг харуулж чадна. Харин удирдах албан тушаалтнууд таныг үнэлэхгүй байж магадгүй. Гэвч энэ нь эрүүл сэтгэхүйтэй зөв бодолтой хүмүүсийн хувьд гол асуудал биш байх болно.
АДМИН






Нийгэм









