Dark Light
Нийгэм | 2026-06-26

ХОТОН НУУРТ ЖИВСЭН “УАЗ ФУРГОН” АВТОМАШИНЫГ ТАТАН ГАРГАЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Баян-Өлгий аймгийн Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг нуурын 36 метрийн гүнээс, эргээс 180-200 метрээс татан гаргаж, тухайн тээврийн хэрэгслийн жолоочид хүлээлгэн өглөө.
Татан гаргах ажиллагаанд ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Ганболдоор ахлуулсан ОБЕГ, Үндэсний аврах бригад, 115 дугаар анги, Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газар, Хил хамгаалах байгууллагын нийт 20 гаруй алба хаагч оролцсон юм.
Алба хаагчид 22-36 метрийн гүнд 16 удаагийн шумбалт хийж, живсэн автомашинд ган татлага (тросс)-ыг холбож, алсын удирдлагат шумбах төхөөрөмж “Про-5” усны дронноор усны гүнд тандан судлах ажиллагааг гүйцэтгэлээ.
Хотон нуур нь Баян-Өлгийн аймгийн Цэнгэл сумын нутаг дэвсгэрт оршдог бөгөөд нуураас Хурган, Хар-Ус, Дөргөн, Айраг, Хяргас нуур болон Ховд гол эх авч бүрдэлдэн тогтдог, манай орны цэнэг уст нуурын нэг. Тиймээс Хотон нуурын экосистемийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах хүрээнд Монгол Улсын дархан аварга А.Сүхбат санаачилж, дэмжиж, хамтран ажилласан юм.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.13-15
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19, 20
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19-21
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16