Dark Light
Нийгэм | 2026-06-26

ӨНӨӨДӨР ХИМИ, ГАЗАР ЗҮЙ, НИЙГЭМ СУДЛАЛЫН ШАЛГАЛТТАЙ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Боловсролын үнэлгээний төв нь 2006 оноос эхлэн их, дээд сургуульд элсэгчдээс авдаг элсэлтийн шалгалтыг зохион байгуулж байна. Энэ жил 20 дахь жилдээ энэхүү шалгалтыг 06-р сарын 25-наас 28-ны өдрүүдэд нийслэлд 30, орон нутагт 25 нийт 55 шалгалтын төвд Улаанбаатар хотын цагаар нэгэн зэрэг зохион байгуулж байна.
Өчигдөр буюу 06-р сарын 25-ны өдөр түүх, англи хэлний шалгалтыг улсын хэмжээнд зохион байгуулсан бол өнөөдөр хими, газар зүй, нийгэм судлал шалгалтаар үргэлжлэх болно.
 
Шалгуулагчид шалгалтад очихдоо авч очих баримт бичгүүд:
  1. Бүртгэлийн хуудас /өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан шалгуулагчийн булангаар нэвтэрч хэвлэж авна/
  2. Шалгалт өгөх газар, анги танхимын мэдээлэл бүхий суудлын хуваарь /өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан eyesh.eec.mn цахим хуудасны шалгуулагчийн булангаар нэвтэрч, асуулга судалгааг бөглөөд хэвлэж авна/
  3. Бүрэн дунд боловсролын гэрчилгээ
  4. Иргэний үнэмлэх болон түүнтэй дүйцэхүйц баримт бичиг
Шалгалтад гар утас, таблет, ухаалаг цаг, ном, дэвтэр, ноорог цаас, бал, томьёо, томьёоны хураангуй, тооны машин, чихэвч зэрэг хууран мэхлэх зорилготой бусдад саад болох эд зүйлс авч орохыг хориглоно.
 
Шалгалтын дүн оноо:
Шалгуулагчид шалгалтын үед шалгалтын дэвтэр, хариултын хуудас, хос баганан код зэрэг бичиг баримттай ажиллах ба шалгалтын хугацаа дууссаны дараа тусгайлан бэлтгэсэн анги танхимд шууд засалтын шилэн технологийг ашиглан анхны оноогоо мэдэх бөгөөд хэмжээст оноог 24 цагийн дотор eyesh.eec.mn цахим хуудасны шалгуулагчийн буланд байршуулна.

Эх сурвалж | Боловсролын үнэлгээний төв
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.13-15
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19, 20
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19-21
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16