Амрах цэг, худалдаа үйлчилгээний цогц шийдлийг 1 дор бүрдүүлсэн Монгол Улсын анхны “Ногоон өртөө” Булган аймгийн Хутаг-Өндөр суманд өнөөдөр /2026.06.26/ нээлтээ хийлээ.
Ерөнхий сайд Н.Учралын "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхдагчийн өлгий нутаг Булган аймагт нээлтээ хийж буй тус өртөөг "Премиум" корпорац санхүүжүүлжээ. "Ногоон өртөө"-ний нээлтэд Ерөнхий сайд Н.Учрал оролцож, үг хэлэв.
Тэрбээр, "Уудам эх орноо түлш шатахуунгүйгээр цаг мөнгөө хэмнэн, хүрээлэн буй орчиндоо ээлтэйгээр туулах ногоон өртөө замын цахилгаан машин түргэн цэнэглэгч анхны станц нээгдлээ.
Энэ бол Засгийн газрын дөрвөн чөлөөлөлтийн нэг ногоон хөгжлийн чөлөөлөлт, иргэндээ, хувийн хэвшилдээ, хийж бүтээх хүсэл зориг, эрх чөлөөнд итгэсэн "Чөлөөлье" санаачилгын хөрсөн дээрээ буусан бодит алхмын нэг юм.
Энэ өртөө ногоон хөгжлийн чөлөөлөлтийн өртөө замыг нээж ассан ногоон гэрэл" хэмээлээ. "Ногоон өртөө"-нөөс хүлээгдэж буй онцлох үр дүнг танилцуулъя.




АДМИН





Нийгэм









