Dark Light
Нийгэм | 2026-06-26

УЛААНБААТАРТ 26, 28, 30-НД ДУУ ЦАХИЛГААНТАЙ БОРОО ОРНО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2026 оны 06 дугаар сарын 26-наас 07 дугаар сарын 05-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцуулж байна. 
 
Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. 
 
Хур тунадас: 26-29-нд нутгийн хойд хэсгээр, 30-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр, 07 дугаар сарын 01-нд нутгийн зарим газраар, 02, 03-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 04, 05-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. 
 
Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.
 
Агаарын температур: 27-ноос нутгийн өмнөд хагаст +32 градусыг давж хална, бусад нутгаар дулаарна. Монгол-Алтай, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын голын хөндийгөөр шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +20...+25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +17...+22 градус, өдөртөө +31...+36 градус, говийн бүс нутгийн зүүн хэсгээр шөнөдөө +14…+19 градус, өдөртөө +29...+34 градус, бусад нутгаар шөнөдөө +8...+13 градус, өдөртөө +23...+28 градус дулаан байна.
 
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
 
Хур тунадас: 26, 28, 30-нд бороо орно, дуу цахилгаантай. 
 
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. 
 
Агаарын температур: 27-ноос дулаарч шөнөдөө +8...+13 градус, өдөртөө +23...+28 градус дулаан байна. 

Эх сурвалж | ЦУОШГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00