Dark Light
Нийгэм | 2026-06-26

ХӨГЖЛИЙН БАНК 500 САЯ АМ.ДОЛЛАРЫН БОНД АРИЛЖААЛЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол Улсын Хөгжлийн банк (Development Bank of Mongolia) олон улсын хөрөнгийн зах зээлд 2018 оноос хойш анх удаа нээлттэй хэлбэрээр 500 сая ам.долларын бондыг Засгийн газрын баталгаагүйгээр, бие дааж амжилттай арилжааллаа.
Монгол Улсын Засгийн Газраас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх, бүс нутгийн хэмжээнд өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, эрчим хүчний хараат байдлыг бууруулах, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх зэрэг олон талын эерэг нөлөөтэй санхүүжилт Монгол Улсад орж ирлээ.
БОНДЫН НӨХЦӨЛ
  • Үнэт цаас гаргагч: Монгол Улсын Хөгжлийн банк (DBMMN)
  • Хэмжээ: 500 сая ам.доллар
  • Хугацаа: 5 жил (2031 он хүртэл)
  • Купон: Жилийн 6.9%
  • Хэлбэр: 144A / Reg S, Senior unsecured
  • Зэрэглэл: B1 (Moody’s) / BB- (S&P) / B+ (Fitch)
БОНДЫН ЭРЭЛТ
Энэхүү бондын эрэлт маш өндөр байсан нь Монгол Улсад итгэх хөрөнгө оруулагчдын итгэлийг харуулсан үйл явдал боллоо. Анхдагч зах зээлийн захиалга 2.63 тэрбум ам.доллар хүрч, санал болгосон хэмжээнээс 5.3 дахин давсан захиалга ирлээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.13-15
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19, 20
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19-21
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16