Dark Light
Нийгэм | 2026-06-26

УЛААНБУУДАЙ, ТӨМСНИЙ ТАРИАЛАЛТ ДУУСЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 47 дугаар тогтоолоор батлагдсан “Атрын-IV тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ыг хэрэгжүүлэх, арга хэмжээний төлөвлөгөөг эрчимжүүлэх, 2026 оны тариалалтыг технологийн хугацаанд үр дүнтэй зохион байгуулах чиглэлээр аймгуудад үүрэг чиглэл өгч зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлж байна.
Хаврын тариалалтын ажил өнөөдрийн (2026.06.26) байдлаар 315.7 мянган га-д улаанбуудай, 12.5 мянган га-д төмс, 11.8 мянган га-д хүнсний ногоо, 54.9 мянган га-д малын тэжээл, 89.2 мянган га-д тосны ургамал, нийт 530.4 мянган га-д тариалалт хийсэн байна.
Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад улаанбуудай тариалалт 59.7 мянган га-аар буюу 18.9 хувиар, хүнсний ногоо 2.4 мянган га-аар буюу 20.6 хувиар, малын тэжээл 20.8 мянган га-аар буюу 37.8 хувиар ахиу тариалалттай, харин бусад үр тариа 13.5 мянган га-аар буюу 29.3 хувиар, төмсний тариалалт 518.2 га-аар буюу 4.1 хувиар, тосны ургамал 37.2 мянган га-аар буюу 41.7 хувиар тус тус бага тариалалттай явагдаж байна.
Өнөөдрийн байдлаар улаанбуудай, төмсний тариалалт дууссан, малын тэжээл, хүнсний ногооны тариалалт 7 дугаар сарын эхний 10 хоног хүртэлх хугацаанд үргэлжлэх төлөвтэй байна.
ХХААХҮЯ-наас тариалалтын чанарыг соёололтоор хүлээн авах ажлыг тариалан бүхий 13 аймгийн 79 сумын 943 аж ахуйн нэгж, иргэдийн 318.9 мянган га үр тарианы талбайг хамруулан хийв. Нийт тариалсан талбайн 74.5 хувь буюу 237.7 мянган га талбай хээрийн соёололтоор онц, сайн үнэлгээтэй гарлаа.

Эх сурвалж | ХХААХҮЯ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.13-15
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19, 20
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19-21
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16