Цамын өмсгөл нь багаас гадна хэлхгэр өргөн гурвалжин ханцуйтай цамын дээл, бадам хээтэй цээживч, догшдын сүрлэг тэргүүнтэй хормогч, амарлингуй дүрт бурхдын дүртэй бүс, үрүүжан хэмээх ясан эрхин зүүлт чимэг зэргээс бүрдэнэ.
Цамын баг нь хүний толгойноос хоёр дахин том бөгөөд цамчны нүд багийн амны завж хавьцаа таарч гадагш харж байхаар таардаг. Багийг голчлон цаасан шуумлын аргаар хөнгөн бөгөөд уран гоёмсог бүтээнэ.
Цамыг цамнахдаа гарын болон хөлийн, биеийн олон янзын хөдөлгөөнийг үйлдэнэ. Энэ нь дотоод сэтгэлийн бясалгалын илрэлийн зэрэгцээ хортон дайсан, ад зэтгэрийг догшдын хөдөлгөөнөөр даран сөнөөж байгаа утга агуулгатай.

Цамын үйлийн үед линга эвдэх, жахар, сор залах сэлтийн нууц тарнийн хатуу зан үйл үйлдэгддэг.
"Хүрээ цам Даншиг наадам" энэ амралтын өдрүүд буюу 6 сарын 27, 28- нд зохион байгуулагдана.
|
Эх сурвалж
| Гандантэгчэнлин хийд
|
АДМИН






Нийгэм









