Монгол Улсын 3асгийн газраас 2023-2028 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын оюутны холбоо хамтран манай улсыг зорин ирсэн гадаад улсын иргэд, жуулчдын аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн 2 сарын хугацаатай “Оюутан цагдаа-2026” арга хэмжээг эхлүүллээ.
Уг арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, Засаглал, эрх зүйн хорооны дарга Б.Сэмжидмаа, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын дарга, цагдаагийн хурандаа С.Булгантамир, Нийслэлийн Аялал жуулчлалын газрын Мэдээлэл сурталчилгааны хэлтсийн дарга Б.Алтанзаяа, Монголын Оюутны Холбооны дэд дарга Э.Дөлгөөн нар оролцож оюутан залууст ажлын амжилт хүслээ.

АДМИН







Нийгэм








