Dark Light
Нийгэм | 2026-06-26

Х.НЯМБААТАР: ДУУДСАН ЦАГТ НЬ МОРИО ЭМЭЭЛЛЭЭД ОЧНО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны 2026 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 2 дугаар тогтоолоор "Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал” сэдэвт ерөнхий хяналтын сонсголыг хоёр өдөр зохион байгуулсан. 

Ажлын хэсгээс сонсголын дүн, шинжээчдийн дүгнэлт болон оролцогчдын гаргасан саналд үндэслэн тайлан, санал, дүгнэлт боловсруулан Төсвийн байнгын хороонд танилцуулах цаашлаад Улсын Их Хурлаар хэлэлцүүлэх тогтоолын төслийг боловсруулж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлнэ.  

Тухайн асуудлаар хотын дарга асан Х.Нямбаатар байр сууриа илэрхийлэв. 

Х.Нямбаатар: Төсөв түшиж улс, хот нийслэл хөгжихгүй. Санхүүгийн олон арга хэрэгслийг ашиглаж, хөрөнгө оруулалт татаж төслүүдээ хэрэгжүүлнэ. Ингэж байж бид тулгамдаж буй асуудлуудаас ангижирч ард түмний нуруу тэнийнэ. Надад Монгол улсын Засгийн газрын гишүүн, хууль зүйн сайдаар ажиллаж байхдаа 40 гаруй ажлын хэсгийг ахалж ачаа үүрч явсан үе бий. Нохойд барьдаг мод гэх нэр ч зүүж явсан. Ардчилсан сонгуулиар мөрийн хөтөлбөрөө дэвшүүлэн байгуулсан ялалтыг минь мэс засал хийж булааж авсан энэ хэдэн долдойнуудад намайг мэрэхээс өөр шид даан ч алга даа, харамсалтай. Би нийслэлийг 2.6 их наядын бэлэн мөнгөний үлдэгдэлтэй хүлээлгэж өгөөд явсан. Өнөөдөр улсын төсөв хэдэн их наядаар тасарч байгааг та нар гаргаж ирээч. Чадахгүй л дээ та нар. Би хуулийн байгууллагад тайлбар мэдүүлгээ өгсөн, дуудсан цагт нь морио эмээллээд очно. Шангриллагийн подвал дахь Vault гэх садар самууны үүр болсон баарны эзэн, Ухаа худгийг 2 сая доллароор хулгайлж авсан авлигач хахуульчин Энхтүвшин, хадгаламж зээлийн хоршоо дампууруулж иргэдийн хөрөнгөөр гараа угаасан Баян Бажаа гуай, хүүхдийн тоглоомын талбай ч барьж үзээгүй улаан балчин хүүхэлдэй, Таван толгойгоос ТЭЗҮ-гээр мөнгө хүүлдэг хулгайч нар улс орныг хөгжүүлэхгүй нь тодорхой юм байна. Ард түмний нуруу тэнийхгүй нь дээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.13-15
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19, 20
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19-21
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16