БИЛГИЙН ТООЛЛЫН 13 /2026.06.27/ БЯМБА ГАРАГ
ЗУНЫ ДУНД ХӨХ МОРЬ САРЫН ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ ХАР БИЧ ӨДӨР
- Үс засуулбал: Жаргал ирнэ
- Наран ургах, шингэх: 04.55-20.55
- Барилдлага: Шид
- Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй
- Суудал: Ус
Аргын тооллын 6 сарын 27, Санчир гараг. Билгийн тооллын 13, Онгоц одтой, хар бич өдөр.Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэвших, хараал, жатгыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дарханы үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
АДМИН






Нийгэм









